ТӨВ АЗИЙН ӨВӨГ МОНГОЛЧУУД ХОСМОЛ СОЁЛ ИРГЭНШИЛТЭЙ

Image
  ... Чингисийн монголчууд  нүүдлэн амьдарч шилжилт хөдөлгөөн хийсэний үр дүнд Чингисийн монголчуудын шинэ суурьшлын бүс нутаг үүсгэж байсан нь Евразийг дамнасан Их Монгол улс үүсэн бүрэлдэх боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл Их Монгол улс нь Чингисийн монголчуудын суурьшлын шинэ бүс нутгийг Евразид 13-р зуунд бий болгож байж оршин тогтножээ.      Монголчууд хэзээ ч дурын тэнэмэл нүүдэлчид дүрсэгсэд шиг дурын зүгтээ дуртай цагтаа шилжин нүүдэлж байгаагүй.  Харин ч Ертөнцийн зүй тогтнолын мөнхийн Хуулийн дагуу төв Азийн өвөг монголчууд өнө эртнээс Евразийг дамнан нүүдлэн амьдарч, шилжин суурьшиж нүүдлийн болон суурин хосмол Соёл иргэншлийг үүсгэжээ.  Чухамхүү, төв Азийн өвөг Монголчуудын нүүдлийн Соёл иргэншил тогтсон нүүдлийн замтай, түүний эртнээс өвөг монголчуудын цайны зам гэх ба хожуу хаадын Хааны цайны зам гэж нэрэлдэг. Түүнээс гадна төв Азийн өвөг монголчууд Евразид суурин Соёл иргэншлийн тогтсон сууринтай байжээ. Чухамхүү, Хүн төрлөхтний суурин Соёл иргэншлийн хамгийн том илрэл

НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ БАЙНГА СУУРИН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ ДАГАЛДУУЛДАГ


 

...Ийм учраас аль зүгээс өгсөж эсвэл уруудаж буй нүүдэл шилжилт эсвэл цэрэг дайны ажиллагаа өрнөж байгаагаас хамаарч өөрсдийнхөө эртний цайны замыг сэргээж харин эсрэг зүгийнхнийхээ цайны замын түр болон удаан хугацааны суурин Соёл иргэншлийн аливаа байгууламжуудыг мөхөөн доройтуулж устган нурааж байдаг бол яг тэр байршил эсрэг зүгийн усны ундаргуудыг мөхөөн доройтуулан газрын гүнд шилжүүлж, ундаргуудыг хааж эхэлдэг. Үүнийг Байгалийн үзэгдэл болон Нийгмийн үзэгдлэл хавсарсан аль нэг ай савын давшилтаар танигдах мөхөл сэхэхийн хоёр өөр давалгаа өөд өөдөөсөө давалгаалж байдаг.

 

    Өнөө хүртэл Хүн төрлөхтний аливаа шилжилт хөдөлгөөнийг зөвхөн Нүүдлийн Соёл иргэншил хэмээх ойлголтоор таньж ирсэн нь буруу юм. Яагаад гэхээр бодит байдлаар тасралтгүй нүүдлэх Нүүдлийн Соёл иргэншил гэж байдаггүй. Харин ч Нүүдлийн ба Суурин Соёл иргэншил хоёр байнга ээлжлэн хослон явагддаг нэгдмэл Нийгмийн үзэгдэл. Хамгийн сонирхолтой нь аливаа Нүүдлийн Соёл иргэншил нь зогсолт хийж түр ба бүрмөсөн Суурин Соёл иргэншилд шилждэг болохыг Шинжлэх ухааны Эрдэм шинжилгээний судалгааны эргэлтэнд оруулж байна. Хэрхэн Нүүдлийн Соёл иргэншил Суурин Соёлд шилждэг бэ гэдгийг онцлох цаг болжээ. Алс холын аян замд нэгэнт гарсан нүүдэлчид мэдээж хуурай хүнс, ундны усны нөөцтэй аянд гардаг, тодорхой хугацааны дараа аялагчид өөр өөрийн түр суурин Соёл иргэншилд шилждэг нь тэдний бууддалах үедээ өөр өөрсдийн эртний цайны замыг сэргээж байдаг. Энэ нь хэзээ ч бусдын цайны замд нэгдэх боломжгүйг Шинжлэх ухааны үндэслэлтэй таниулах шаардлага үүсчээ. Учир нь Нүүдлийн Соёл иргэншил нь өөр өөр байдаг, үүнийг зөвхөн Монголчууд дорно зүгт таван замаар зорчдог, таван замын байлдаан хийдэг бол хятдууд манжууд байнга гурван замаар нүүдлэн гурван замын байлдааныг хийж байдаг. Энэ нь хоёр өөр зүгээс өөд өөдөөсөө хандах Нүүдлийн зам, цэрэг байлдааны маршрут, шинээр суурьшлын бүс үүсгэж байгаа. Ийм учраас аль зүгээс өгсөж эсвэл уруудаж буй нүүдэл шилжилт эсвэл цэрэг дайны ажиллагаа өрнөж байгаагаас хамаарч өөрсдийнхөө эртний цайны замыг сэргээж харин эсрэг зүгийнхнийхээ цайны замын түр болон удаан хугацааны суурин Соёл иргэншлийн аливаа байгууламжуудыг мөхөөн доройтуулж устган нурааж байдаг бол яг тэр байршил эсрэг зүгийн усны ундаргуудыг мөхөөн доройтуулан газрын гүнд шилжүүлж, ундаргуудыг хааж эхэлдэг. Үүнийг Байгалийн үзэгдэл болон Нийгмийн үзэгдлэл хавсарсан аль нэг ай савын давшилтаар танигдах мөхөл сэхэхийн хоёр өөр давалгаа өөд өөдөөсөө давалгаалж байдаг.

    Өөрөөр хэлбэл шууд утгаараа аль ялсан тал нь өөрийн удмынхны эртний цайны замыг сэргээж байдаг. Энэ нь Евразийн өргөн уудам нутагт эртний цэнгэг усны ундаргуудыг идэвхжүүлдэг эсвэл далайн усны эртний ундаргуудыг идэвхжүүлдэг. Энэ нь Соёл иргэншлийн шилжилт хөдөлгөөн нь араасаа эртний аль нэг далай тэнгисийн өргөтгөл хийж тухайн далай тэнгисийн суурин Соёл иргэншлийг дагуулж байдаг.
    Төв Азийн Монголчууд зүүн Азид таван замын цэрэг хөдөлгөсөн түүхтэй, түүний хамгийн сүүлчийн оролдлого 1912-1915 оны хооронд тохиожээ.  Сүүлчийн тохиолдол бол төв Азийн өвөг монголчуудын таван замын байлдааны улбааг давтах гэсэн оролдлого юм. Юутай ч дорнын түүхэн төв Азийн зүгээс таван замын байлдаан хийж бйасан ул мөрийг 20-р зууны эхэнд баталгаажуулан үлдээжээ.
    Гэтэл, эсэргээр Эх газрын гүн рүү нүүдлэх манж хятдын Нүүдлийн зам байнга гурван замын хөдөлгөөн шилжилт байдаг. Монголчууд хэзээ ч тэнгэрийн дор чөлөөт цеганууд шиг тэнэмэл нүүдэлчид байгаагүй. Энэ бол өнгөрсөн түүхэнд олонтаа батлагдан тогтсон тоон үзүүлэлт. Хичнээн хүчирхэгжээд манжууд хятдууд Эх газрын гүн рүү Монгол оронд халдан довтлохдоо таван замаар довтолж чадаагүй. Тиймээс, Юань улсын үед, Мин улсын үед, манж Чин улсын үед Номхон далайн ай саваас байнга л гурван замын дотолгооныг хийсээр ирсэн. Хичнээн ядарч доройтсон ч монголчууд дорно зүгт хятад руу довтлохдоо гурван замаар довтлоогүй байнга л таван замаар довтолдог байсан. Хэрвээ баруун Монголыг чөлөөлөх гэж оролдсон  тусдаа гурван замын байлдааныг нэмбэл бүр 8 замын байлдааныг дорно зүгт хийж байжээ.

ДОРНЫН БИЛГИЙН САРАН ТООЛОЛ ХУЛГАНА ЖИЛЭЭР ЭХЭЛДЭГ

Дорнын билгийн Саран тоолол хулгана жилээр эхэлдэг. Гэтэл 1911 оны цагаагчин гахай жил нь 1906 оны гал улаан морин жилээр эхэлсэн жараны цагаагчин гахай жил байсан. Ер нь бол монгол бичгийн Соёлд эртнээс аливаа он цагийг тоолохдоо яг ямар жаранд хамаарахыг заавал тодорхойлон бичиж дагалдуулдаг байсан. Гэтэл, 1906 оны гал морин жилээр эхэлсэн төв Азийн өвөг монголчуудын жаран тоололыг эхлүүлж чадаагүй байж түүний дундаас эхэлдэг дорнын дорнын билгийн тоололын хүү жил болох 1911 оны цагаагчин гахай жил амжма манжаас салан тусгаарлах гэж оролдсон нь яг үнэндээ эртний Хүннүгийн наран саран он тоололоор 1911 оны 6-р сарын 22 наас дорнын хулгана жил эхэлсэн байлаа.  Иймд дорнын билгийн Саран тоололын 1911 онд манжаас салан тусгаарлах оролдлого хэтэрхий хожимдсон үйлдэл байлаа.  Хамгийн гол нь манж Чин улс яг цагтаа төгсгөлдөө орсон нь 1911 он юм. Харин бусдын мөхлийн үед түүнээс салан тусгаарлах оролдлого нь тун ч бүтэлгүй үр дагавар дагалдуулсан. Түүний дотроос дорнод монголчуудын эхлүүлсэн таван замын байлдаан зохих амжилтанд хүрч чадаагүй.


БАЙЛДААНЫ ЗАМ БҮР ӨӨРИЙН СУУРЬШЛЫН БҮСИЙГ ҮҮСГЭДЭГ

Дорнод монголчуудын түүхэнд таван замын байлдаан гэж орсон түүхэн үйл хэргийг жаахан мөрдөөд үзвэл дорнын нүүдэлчдийн нүүдлийн ба суурин Соёл иргэншлийн давшилтыг илүү тодорхой харах боломжтой.

1911 онд манжаас салан тусгаарласны дараа 1912-1215 оны таван замын байлдаан монгол-хятдын хооронд 20 р зууны эхэнд эхний 20 жилийн дотор энэ үйл хэрэг өрнөжээ. Үүнд Монголын тал Өвөрмонголын нутгийг хятдын цэргээс чөлөөлөх гэж оролдохдоо таван замаар тулаанд орсон. Харин хятдын талаас өвөрмонголыг алдахгүй байх, цаашилбал ар монголыг ч алдахгүйн тулд түвд эзэн богд хаант монгол улсыг устган, түүний нутгийг эзлэх зорилготой гурван замын тулаанд орсон.  Таван замын байлдааны үед Богд хаант Монгол улс нь Ховдын хязгаарыг хамгаалах, баруун Монгол, эртний Зүүнгарын нутгийг хятдаас чөлөөлөх зорилгоор таван замын цэргийг  хуваан оруулсан боловч энэ тухай Эх сурвалжуудад цөөн тооны мэдээлэл үлджээ. Энэхүү таван замын байлдаанаас тусдаа явагдсан баруун зүгийг чөлөөлөх дайныг Монгол-хятдын гурван замын байлдаан гэж нэрэлсэн байдаг. Гэвч энэхүү баруун зүгийн чөлөөлөх дайны ажиллага амжилтгүй болсон нь Туулын голын ай саваас Зүүнгарын үүдийг хятдаас чөлөөлөх түвд эзэн богд хаант халх монгол улсын байлдааны ажиллагаа ямар ч амжилтанд хүрээгүй юм. Учир нь Туулын голын ус Зүүнгарын үүд хүртэл урсаж чадахгүйд л байлаа.

    Хятдын үлэмж давуу цэргийн ажиллагаанууд бүтэлгүйтэж, хятдын тал ялагдал хүлээсэн байдаг. Энэ дайны явцыг гүнзгийрүүлэн судалдагүй, харин ч эх сурвалжуудад хятдын тал ялагдлаа ялалт болгон тэмдэглэсэн байдаг. Энэ нь яг л Зүүнгар-манжийн дайны үеийн ялагдлуудаа манжууд мөн л ялалт гэж тэмдэглэн үлдээж түүнд халх монголчууд гүнээ итгэсэн өнөөгийн залуус Зүүнгарын хаан улсыг салхин элсэн ширхэг мэт хийсч алга болсон гэж үздэг. Гэтэл эсрэгээр хуурамч түүхийг бичиж олныг хуурч мэхэлсэн манж Чин улс мөхөж харин ч эсэргээр Зүүнгарын хаант улс өнөө хүртэл оршин тогтносоор байгааг Байгалийн Тусгаар тогтнолоо хамгаалж өнөө ч оршин байгааг дорныхон одоо ч төсөөлдөггүй. Чухамхүү, манжууд Зүүнгарын үүдний босго ч давж чадаагүй тохиолдолд зүүн хатавчны гадна манж Чин улсын ялалт тийм ч бахархам байгаагүй. Түүний илрэл нь манжууд эцэстээ Зүүнгарын хаант улсын зүүн хатавчны гадна Төрөө эвдэж, Улсаа гээчихсэн билээ. Энэ бол өөрийн Төр Улсгүй арван сая манжууд 21-р зуунд мэдээж өвөрмонголчуудын адилаар хятдад уусан алга болох сонголтонд орсон. Энэ нь манж үндэстэн цаашид өөрийн Төр Улсыг төвхнүүлэх эрхгүй үлджээ. Яг түүнчлэн уйгарын хаант МЭ 9-р зуунд Орхоны хөндийд Енисейн киргизүүдийн довтолгооноор мөхсөн нь цаашид уйгарчууд ч өөрийн Төр Улсыг төвхнүүлэх эрхгүй үлдэж эцэстээ 21-р зуунд уйгарчуудын хувь тавилан хэрхэн хаашаа эргэж буй нь Дэлхий дахинд тодорхой болжээ.

    1912-1915 таван замын байлдааныг хятдууд “үхэр жилийн үймээн” гэж нэрэлсэн байдаг. Чухам л 1913 оны үхэр жилийн үймээн мэт харагджээ. 1912 оны хулгана жилээс 1915 оны туулай жилийн таван замын байлдаан нь эцэстээ таван замын байлдааны төгсгөлийг ар монголчууд 1917 оны могой жил ялалтаар дуусгаж чадаагүй нь таван замын дайн үргэлжлэл 1919 онд хүрээний богд хааныг хятдууд шоронд хорих үйл явдлаар өрнөжээ. Ийм учраас хятдууд таван замын байлдааныг 1913 оны үхэр жилийн үймээн гэж нэрэлжээ.

    Чухамхүү, 1912 оны хулгана жил нь дорнын арга билгийн эх хүүгийн эх жил учраас дайны санаачлага эх улсад оноогдож харин манжийн хааны зарлигаар  түвд хутагтыг халхын тзвд эзэн богд хаанд өргөмжилж байгаа нь дорнын арга билгийн хүү улсын үүргийг ар монголчууд гүйцэтгэж буйгаар тодорхойлж байлаа. Яг үнэндээ 1911 онд оны цагаагчин гахай жил манжаас салан тусгаарлахдаа хүрээний 8-р дүрийн түвд хутагтыг ар халхын эзэн богд хаанд өргөмжлөх бүхий л заавар зааварчлага, тэр бүү хэл хэн ямар цол хэргэмд өргөмжлөх, ямар цагт ямар дэг жаягаар ар халхын хаанд түвд хутагтыг өргөмжл, хэн ямар хувцас өмсөх, хэнд юуг шагнан хөхүүлэх зэргийг манжийн ордоноос аль хэдийнээ бэлдэж ирүүлсэн зааварчлага даган мөрдсөн байдаг. Түүнчлэн бүх хувцас бэлэг сэлтийг манжийн ордоноос зааварчилсан байдаг. Тиймээс, да хүрээний түвд богд ар халхын эзэн богд хаанд өргөмжлөгдөөд эргээд хятдад руу довтлох гэж оролдох нь манжийн хааны ордныхны хувьд эргээд ижийгээ мөргөж буй ишигний явдал мэт л харагдсан. Учир нь хэдийгээр Улс төрийн эрх мэдлээ алдсан ч манжийн хаан хаалттай хотдоо үлдэж түүний улс төрийн эрхийг хятдын дундад иргэн улс гартаа авчихсан байлаа. Иймээс, манжаас салан тусгаарласан ч манжийн төрийг залгамжлагч хятдын дундад иргэн улсаас салан тусгаарлах боломж хүрээний  түвд богдод олдоогүй билээ. Тиймээс, хэдийгээр илт давуу байдалтай тулаанд монгол цэргүүд таван замын тулаанд орсон ч эцэстээ манжийн хааны төлөөний хүнийг эзэн богд хаанд өргөмжлөгдсөн байдлыг үнэлсэн хятдууд өөрийн ялалтаа л гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хүрээний түвд хутагтыг ар халхын хаанд өргөмжлөөд түүнтэй нийлж хятдыг эсэргүүцэх нь эцэстээ мэдээж төгс ялалтыг ирүүлэхгүй. Тиймээс, таван замын байлдааны үед илт давуу ялалтыг монгол цэргүүд хийж байсан ч түүхэнд төдийлөн тэмдэглэгдээгүй шалтгаан нь яг л манж Чин улс ба хятдын дундад иргэн улсын дотоодын үймээн шиг л үлджээ. Тэгээд ч өвөрмонголыг чөлөөлж чадаагүй, хүрээг ч гамингийн цэргээс чөлөөлж чадаагүй, харин ч гамингийн цэргийг Хиагтын зүгт алдчихсан байлаа. Чухамхүү Хиагт нь одоо ч эртний цагаан туургат алтан оройт үнэн алдартны сүм түүхийн дурсгал болон үлджээ. Тэгэхээр, хятдын гамин цэрэг нь Хиагтыг эзэлснээр цаашид эртний дорнын түүхт умардын далай болох Байгаль нуурын ай савд орох босго давах аюултай хэмжээнд хүрчээ. Гэтэл, эртний манжийн түүхэнд умардын далай нь Хүлүн нуур-Далай нуур байсан бол энэ удаад да хүрээнд түвд хутагт суулгахдаа түүгээр дамжин эртний хятдын мөрөөдөлт умардын далай нуур байгаль далайг эзлэх санаархал гамийнгийн цэрэг Хиагт хотод орсон явдал байлаа. Хэдийгээр Боран Унгерн хүрээний богдыг гамингийн шорон-гэрийн хорионоос чөлөөлсөн боловч үүгээр ар халхын Тусгаар тогтнол хангалттай батлагаагүйн улмаас гамингийн цэргийг Туулын гол уруулан алдаж Хиагт хотод хүргэсэн нь яг үнэндээ таван замын байлдааны ялагдлыг ар халхууд хүлээсэн явдал байлаа. Харин үүнийг өнөө хүртэл ойлгохгүй байгаа нь нэн эмгэнэлтэй.

Түүгээр, цаашид Хамар даваа уулыг хятдуудад алдаж, эртний Далахай улус-тай хятдууд нэгдэх аюул өдөөгдсөн үе байлаа. Энэ бол 1912 онд хятдуудын зорьсон сүүлчийн зогсоол байлаа. Мэдээж тийшээ орсон бол чухам юу болохыг өнөөгийн дорныхон ойлгохгүй. Харин дорнын Их Хүрдийг хятдууд эргүүлж эхлэх байсан, тиймээс тухайн үеийн ноёд дорнын түүхийг эхлүүлэхдээ таван замын байлдааныг эхлүүлж дорнын хулгана жилд эзэн болох гэж оролдсон боловч амжилтгүй болсон. Яагаад гэхээр тэд Хамар даваанд хулгана жилийн түүх эхэлдгийг одоо хүртэл мэддэггүйгээр батлагддаг. Гэхдээ, цаашид Хамар даваа уулыг хятдуудад алдахгүйн тулд шийдвэрлэх тулааныг Ардын журамт цэргүүд хийсэн байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой орос цэргүүдийг лам нарын монгол дээл өмсгөж байж энэхүү тулаанд орсон ньөвөрмөгц түүхийг үлдээжээ. Чухамхүү, дотор газрын дотор хүн хориотой хотоос гадагш гарч улмаар Их хянганы нурууг давж Хамар даваа өөд мацна гэдэг бол гэрэлт Ертөнцийн төгсгөл ирж буйг бэлэгдэнэ. Харин үүнийг 21-р зууны монголчуудад хэлэх юм болойлгохгүй, шалтгаан нь тэд 17-р зуунаас мөн л хаалттай хотод амьдарч байгаа. Түүнээ ухаарах боломж өнөө хүртэл олдоогүй. Тэгэхээр, таван замын байлдааны үед хятдын гамин цэргийг Хамар даваан оруулахгүйгээр хазаарлаг зогсоож чадсан нь Монгоо Эх оронг хамгаалах үйл хэргийн хамгийн гол нь эртний болон хожуу үеийн түүхийг дорноос нэгтгэхгүй байх явдал юм. Иймийн тулд Тэмүүчин Чингис хааны үед ч мөн дорнын Соёл иргэншлийг Хүйсийн говьд оруулахгүйн төлөө ширүүн тэмцэл болж байсан. Тэгэхээр, дорнын Соёл иргэншил нь Эх газрын гүнд давшихдаа тодорхой рэсэгт тасралтгүй ширүүн тулааныг хийж давшаад тодорхой бүс нутагт түр амсхийж суурин Соёл иргэншлээ эхлүүлж тэндээ хүчирхэгжээд боломжтой үед дараагийн давшилтаа эхлүүлдэг. Яг тийм үзэгдлийг 1912-1919, 1912-1921 оны шаталсан үйл хэрэг таниулдаг. Чухамхүү үүнд да хүрээний түвд богдын үүрэг ямар чухал байсанг эдүгэ цагт ойлгох хэрэгтэй. Хэдийгээр манж Чин улсын үед томилогдсон түвд 6 дүрийн хутагтууд хүрээнд суурьшихдаа зүсээ буруулсан хятдын суурьшлыг эхлүүлсэн. Хүрээний нийт хүн амын 97% нь 1921 оноос өмнө хятдууд байсан гэдэг. Энэ бол хятдын эзлэн түрэмгийлэх бодлого манж Чин улсын давшилтаа зүсээ хувиргаж байлаа. Хамгийн сонирхолтой нь Хубилайн үед түүний авга ахынх нь нутгийг эзэлж чадаагүй бол 17-р зуунд Зүүнгарын хаант улстай мөн л гурван замын байлдаанд дайтаж байж эзэлсэн Туулын голын ай савд бол эртний хятдын түүхэнд тангадын хатан гол гэдгээрээ алдартай байлаа.

ТАВАН ЗАМЫН БАЙЛДААН НЬ ДОРНЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ДАВШИЛТЫГ ТАНИУЛСАН

  Таван замын байлдаан зохих амжилтанд хүрч чадаагүй ч дорнын суурьшлын бүсийг таниулсан. Чухамхүү Хамар даваанд шилжиж чадсан бол дорнын суурьшлын бүс Тагнын нуруунд шилжих аюулыг өдөөж байлаа.

    Ер нь бол 1911 онд манжаас салан тусгаарласаны дараа таван замын байлдааныг 1912 оноос эхлүүлсэн нь эцэстээ 1919 онд эргээд хятдын дундад иргэн улсад албадан нэгтгэх хятдын шахалтанд орох аюулд орсон, түвд богд хааныг хорионд оруулж байсан. Энэ нь эртнээс “Цаг хугацаа Орон зайн хуваан захирах Онол” мэдэхгүйн улмаас зөрчилтэй байдал үүсч эцэстээ буруу цагт эхлүүлсэн үйл эцэстээ маш хүнд ялагдлыг хүлээхэд хүрчээ. Энэ нь 1918 оны морин жилийг ч ашиглах чадваргүй дэх болсон. Тэгээд ч  дорнын билгийн тоололд хамаарах Газарзүйн байрлалд зөвхөн тахиа  жилд олдох боломжийг л ээ. нь дорнын түүх хулгана жилээс эхэлдэг учраас   Байгалийн зүй тогтнолын мөн чанарыг таниулдаг. Төв Азийн зүгээс дорно зүгт цэнгэг усны халил үүсч тунгалаг мөрөн гол урсахдаа байнга 5 өнгөт мөрөн голыг үүсгэн урсан оддог байсан. Тиймээс төв Азийн зүгээс зүүн Азид 5 удаагийн 5 өнгөт хүлэг морьдын тоос тэнгэрт босч 5 замын тулаанд ордог байжээ.  Харин хятдын манжийн зүгээс 3 замын тулаан 3 өнгөт дорнын морьд сульдаасан тулааныг хийгээд зохих хүссэн амжилтанд хүрдэггүй байжээ. Ийм учраас урвагч монголчуудыг ашиглан тэдний морьд болон хүний хүчээр Монгол оронг эзлэх санаархал хятдын Юань улсын үед мөн манж Чин улсын үед тус бүр хоёр удаа тохиосон байдаг. Энэ нь урвагч монголчуудын морьтны хүчийг ашиглаж ирсэн түүх бол байнга давтагдаж байсан түүх. Хүйтний дайнд Жамух орохдоо Алахуй булгийн газраас хөдөлж Тэмүүчин Чингис хааны эсрэг байлдахдаа замдаа таарсан бүхнийг өөрт элсүүлэн тулалдсаар Монгол орны гүнд нэвтэрч улмаар бүр Тагнын ууланд очсон байдаг. Энэ бол Онон мөрөний ай саваас Тагнын нуруунд хүрэх хүртлэх өргөн уудам нутгийг Номхон далайн усны ундаргуудыг идэвхжүүлэн байж хүрсэн болох нь баталдаг. Учир нь Номхон далайн зүгээс эх газрын гүн рүү урсах голын ай савыг дамжин Тагнын нуруунд хүрсэн Жамухын аян данын мартрутыг сонирхон судалваас тодорхой харагддаг. Ингэж Номхон далайн ай савын Соёл иргэншил Эх газрын гүн рүү давшин шилжин суурьших үй явцад зайлшгүй хятад хүний оролцоо байсан. Үүнийг Жамухын хамсаатнуудын оролцоо ч баталдаг. Жамухын хамсаатнууд хятдууд байсан учраас хятдын гур ханд Жамухыг өргөмжилсөн байдаг. Харин хятдын гур хан Жамухад хэрэйдийн нялха Сэнгүм нэгдсэн түүхтэй. Түүнчлэн найманы Таян хан ч Жамухын холбоотон болсон бол гурван мэргидүүдийн хойчис бүгд хятдын гур хан Жамухад нэгдсэн байдаг. Өнөө хүртэл Тэмүүчин Чингис хаан ба Жамух хоёрын ялгааг таниагүй бол өнгөрсөн түүхийг үргэлжлүүлэн судлах шаардлагагүй. Чухамхүү төв Азийн Тэмүүчин Чингис хаан ба хятдын гур хан Жамух хоёрыг хооронд нь ялгаж чадахгүй байвал үнэхээр эмгэнэлтэй. Гэвч одоо хүртэл бүх Монголч эрдэмтэд судлаачид тэдний хоорондын ялгааг ялгаж чадаагүй. Үүнд л Монгол судлал Дэлхий дахинд зохих түвшинд хүрч хөгжиж чадаагүйг баталдаг.

Тэгээд Монголч эрдэмтдийг өөрсдийг нь гарал үүслийн хувьд тодруулан судалваас өөрсдөө далайн Соёл иргэншлийн төлөөлөлүүд байдаг. Зөвхөн Оросын Гумилаев, Германы Хүтүл мэтийн цөөхөн эрдэмтэн судлаачид Хүннүгийн гарал үүслийн мөн Их Монголын гарал үүслийн дагалдуулдаг. Тэгэхээр нүүдлийн болон суурин Соёл иргэншлийн ялгааг эхлээд олж тогтоовол өөр бусад асуудал аяндаа тодорхой болно. Ер нь бол бүх Улс үндэстнүүд нүүдлэн амьдарч шилжин суурьшдаг байсан, тиймээс аливаа улс үндэстнүүдийн хувьд нүүдлэн шилжилт хөдөлгөөн хийхээс гадна шинээр суурьшлын бүс үүсгэж байсан. Үүнийг зөвхөн нүүдлэн амьдрагчид, нүүдлийн Соёл иргэншилтэй гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Нүүдлэн амьдарч шилжилт хөдөлгөөний хийсний үр дүнд зайлшгүй хаа нэгтээд шилжин суурьших байдлаар нүүдлийн Соёл иргэншил нь байнга эцсийн дүндээ шилжилт хөдөлгөөний дараа суурин Соёл иргэншилд шилждэг.


Comments

Popular posts from this blog

ДОВЫН ОРОЙД ХОЁР ЗАГАС ХОЁР ӨӨР ӨНГӨТ УСНЫ УНДАРГА УНДРУУЛДАГ

ТӨВ АЗИЙН ӨВӨГ МОНГОЛЧУУД ХОСМОЛ СОЁЛ ИРГЭНШИЛТЭЙ