ТӨВ АЗИЙН ӨВӨГ МОНГОЛЧУУД ХОСМОЛ СОЁЛ ИРГЭНШИЛТЭЙ

 ...Чингисийн монголчууд  нүүдлэн амьдарч шилжилт хөдөлгөөн хийсэний үр дүнд Чингисийн монголчуудын шинэ суурьшлын бүс нутаг үүсгэж байсан нь Евразийг дамнасан Их Монгол улс үүсэн бүрэлдэх боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл Их Монгол улс нь Чингисийн монголчуудын суурьшлын шинэ бүс нутгийг Евразид 13-р зуунд бий болгож байж оршин тогтножээ.

    Монголчууд хэзээ ч дурын тэнэмэл нүүдэлчид дүрсэгсэд шиг дурын зүгтээ дуртай цагтаа шилжин нүүдэлж байгаагүй.  Харин ч Ертөнцийн зүй тогтнолын мөнхийн Хуулийн дагуу төв Азийн өвөг монголчууд өнө эртнээс Евразийг дамнан нүүдлэн амьдарч, шилжин суурьшиж нүүдлийн болон суурин хосмол Соёл иргэншлийг үүсгэжээ.  Чухамхүү, төв Азийн өвөг Монголчуудын нүүдлийн Соёл иргэншил тогтсон нүүдлийн замтай, түүний эртнээс өвөг монголчуудын цайны зам гэх ба хожуу хаадын Хааны цайны зам гэж нэрэлдэг. Түүнээс гадна төв Азийн өвөг монголчууд Евразид суурин Соёл иргэншлийн тогтсон сууринтай байжээ. Чухамхүү, Хүн төрлөхтний суурин Соёл иргэншлийн хамгийн том илрэл бол хаа нэгтээ өөрийн Соёлын давхарга үлдээж байжээ. Түүний адилаар төв Азийн өвөг монголчууд Евразид нүүдлэн амьдрахдаа тодорхой бүс нутагт өвөлжөө, намаржаа, зуслан, хаваржаа үлдээж байжээ. Эртний төв Азийн өвөг монголчуудын хувьд өвөлжөө, хаваржаа, зулан, намаржаа гэдэг бол эртнээс маш чухал. Одоо ч өвгөдийн нутаг гэж их л чухалд тооцсоор л байдаг.            

    Ийнхүү, төв Азийн өвөг монголчууд Евразид өөрсдийн нүүдлийн  цайны замд суурин эсгий Өргөөний Соёл иргэншлийн Соёлын давхарга үлдээж байжээ. Энэхүү эсгий Өргөөний Соёлын давхарга нь буурийн тамга гэж нэрлэгдэн үлддэг байжээ. Ийнхүү, төв Азийн өвөг монголчуудын цайны зам ба буурын тамга хоёроор нүүдлийн болон суурин Соёл иргэшлийн өвөрмөгц Соёлыг Евразид үлджээ. Тийм ч учраас эртний өвөг монголчуудын Архадын болон Ахейн биет болоод биет бус Соёлын Өв Евразийг дамнан тархахдаа энэхүү цайны зам ба буурийн тамга хоёрт үлдэж хоцорчээ. Хамгийн сонирхолтой нь төв Азийн өвөг монголчууд эсгий хэрмэн хот Өргөө үүсгэн нүүдэлж явжээ. Түүний ул мөрийг Крымийн хойгт хөгшин Крым хотыг eskii krim гэж нэрлэж байжээ. Энэ нь эсгий хэрмэн хот буюу эртний эсгий хүрээт хааны Өргөө яг л Орд улсын зохион байгуулалттай байлаа. 1977-2019 оны хооронд Евразийн өргөн уудам нутагт төв Азийн өвөг монголчуудын Архадын болон Ахейн бие ба биет бус Соёлын Өвүүдийг олноор олж таньж аялан явлаа. Евразид тархсан төв Азийн өвөг монголчуудын Архадын болон Ахейн бие болон биет бус Соёлын Өв нь  Алтайгаас Парис хүртлэх өргөн уудам уудам тархан амьдарсан эртний Хүннүчүүдийн Соёл иргэншлийн Эх сурвалж болж байдгийг 42 жилийн аялалын үед олж тогтоолоо.

    АЛТАН ОРД УЛСЫН СОЁЛ АРХАДЫН БОЛОН АХЕЙН СОЁЛООС УЛБААТАЙ


    Архадын болон Ахейн Соёл бол Евразид тархсан төв Азийн хамгийн эртний Соёл. Архадын Соёл нь эртний Грект тархсанаас гадна хамгйин сонирхолтой нь эртний хятдад ч дэлгэрсэн байдгаар хамгийн нийтлэг эртний Соёл иргэншлийн Соёлын Өв юм. Архадын болон Ахейн Соёлын Өв нь эртнээс Алтан Орд улсад өвлөгддөг. Тимээс, Чингисийн монголчууд бүгд Архадын болон Ахейн Соёлын өвийг өнөө хүртэл тасралтгүй тээж иржээ. Чингисийн монголчууд Тэмүүчин Чингис хаан ахмад гурван хөвүүдийн хойчис, тэдгээр албат иргэдийг Чингисийн монголчууд гэнэ. Зөвхөн ахмад ач хөвүүн Бат хаан, түүний хойчис албат иргэд Европыг Зүчи хааны Алтан Ордын улсад холбон  нэгтгэх баруун зүгийн их аян хийжээ. Иймд зөвхөн Архадын болон Ахейн Соёлын Өв тээгчид Евразийг 13-14 р зуунд холболбож аджээ.
Тиймээс, Тэмүүчин Чингис хааны ахмад хөвүүд, ахмад ач хөвүүд Чингисийн монголчуудын Алтан Орд улсын биет ба биет бус Соёлын өвийг өвлөн үлдэх Архадын болон Ахейн Соёлын өвийг тээж үлджээ. Үүнийг Зүчи хааны Алтан Орд улс мөн Бат хааны Алтан Орд улсын биет болон биет бус Соёлын Өв хангалттай батлана. Энэ нь эцэстээ бүхний дээр гурван Алтан Орд улсын ариун гал голомт оршихуйг Евразид батлах эх сурвалж болохыг Хувьсалын Онолд хийсэн Шинжлэх ухааны Нээлт баталлаа.

    ЧИНГИСИЙН МОНГОЛЧУУДЫН НҮҮДЛИЙН БОЛОН СУУРЬШЛЫН БҮС НУТАГ НЬ ЭРТНИЙ ХҮННҮГИЙН НҮҮДЛИЙН БОЛОН СУУРЬШЛЫН БҮС НУТАГТАЙ ДАВЦДАГ

    Чингисийн монголчууд эртний Архадын болон Ахейн Нүүдлийн болон Суурин Соёл иргэншлийг хослон тээж амьдардаг. Монгол судлалд анх удаа Чингисийн монголчууд нүүдлийн ба суурин Соёл иргэншлийг хослон тээж амьдардаг талаар цоо шинэ мэдээ мэдээлэлүүдийг Шинжлэх ухааны эрдэм шинжилгээний судалгааны эргэлтэнд оруулж байна. Их Монголын түүхэн Чингисийн монголчууд нь Евразид нүүдлэхдээ, нүүдлийн болон суурьшлын бүс үүсгэн амьдарч иржээ. Тиймээс, Чингисийн монголчууд  нүүдлэн амьдарч шилжилт хөдөлгөөн хийсэний үр дүнд Чингисийн монголчуудын шинэ суурьшлын бүс нутаг үүсгэж байсан нь Евразийг дамнасан Их Монгол улс үүсэн бүрэлдэх боломжийг олгосон.

Өөрөөр хэлбэл Их Монгол улс нь Чингисийн монголчуудын суурьшлын шинэ бүс нутгийг Евразид 13-р зуунд бий болгож байж оршин тогтножээ.  Алтайн цаадах Зүчи болон Бат хааны Алтан Ордын Улсын нутаг Хүннүгийн эртний нүүдлийн болон суурьшлын бүс нутагтай давхцдаг. Гэхдээ баруун зүгт Баты Сарай хотын бүтээн байгуулалтаас өмнө эртний Хүннүгийн эсгий Ордын цайны замыг мөн Буурийн тамгыг далайн Соёл иргэншлээс чөлөөлж байжээ. Тэгэхээр, эртний Архадын болон Ахейн нүүдлийн болон сууршлын бүс нь Евразийн эсгий туургатны нүүдлийн болон суурьшлын бүс нь Хүннүгийн нүүдлийн суурьшлын бүстэй давхцаж, эцэстээ Их монголын нүүдлийн болон суурьшлын бүстэй давхцжээ. Энэ нь балгасан хотын нүүдлийн болон суурьшлын бүс үүсэхээс өмнөх үед хамаарна.

    Чухамхүү 1220 оноос өмнөх үед Их Монголчуудын нүүдлийн болон суурин Соёл иргэншлийг эртний  палеотитес тэнгисийн ай савд хослон эхлүүлжээ. Хамгийн сүүлд, одоогоос 5 сая жилийн өмнө Гурван цэнхэрийн агуйгаас Ласко агуй-Нант хот хүртлэх өргөн уудам нутагт эртний палеотитес тэнгис цалгаж байжээ. Хамгийн сонирхолтой нь өвөг монголчуудын Евразийг холбон нүүдэлсэн эртний цайны зам-буурийн тамга бүхий Газарзүйн байрлалыг Тэмүүчин Чингис хаан, түүний ахмад гурван хөвүүд, ахмад ач хөвүүн Бат хаан хамгаалах үүрэгтэй байжээ. Үүгээр мөн эртний Хүннүгийн нүүдлийн зам-эртний Хүннүгийн эсгий Өргөө болон шавар балгасан хотын тууриудыг хамгаалах үүрэг гүйцэтгэжээ. Тиймээс, нэг удаагийн Бат хааны эсгий Өргөөний аялал тухайн үедээ Европийн Сэргэн мандалтыг агуу Александрын болон Хүннүгийн Атилла хааны нутагт эхлүүлэхэд хангалттай байлаа. Чухам, ингэж Тэмүүчин Чингис хаан, түүний ахмад хөвүүн Зүчи хаан, ахмад ач хөвүүн Бат хааны гурван үеийн ариун гал голомт нь агуу Александр хаан, Хүннүгийн хаан Атилла нарын эзэмшил нутгийг далайн Суурин Соёл иргэншлээс чөлөөхөд тун чухал үүрэг гүйцэтгэжээ.


Comments

Popular posts from this blog

ДОВЫН ОРОЙД ХОЁР ЗАГАС ХОЁР ӨӨР ӨНГӨТ УСНЫ УНДАРГА УНДРУУЛДАГ

НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ БАЙНГА СУУРИН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ ДАГАЛДУУЛДАГ