ТӨВ АЗИЙН ӨВӨГ МОНГОЛЧУУД ХОСМОЛ СОЁЛ ИРГЭНШИЛТЭЙ

Image
  ... Чингисийн монголчууд  нүүдлэн амьдарч шилжилт хөдөлгөөн хийсэний үр дүнд Чингисийн монголчуудын шинэ суурьшлын бүс нутаг үүсгэж байсан нь Евразийг дамнасан Их Монгол улс үүсэн бүрэлдэх боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл Их Монгол улс нь Чингисийн монголчуудын суурьшлын шинэ бүс нутгийг Евразид 13-р зуунд бий болгож байж оршин тогтножээ.      Монголчууд хэзээ ч дурын тэнэмэл нүүдэлчид дүрсэгсэд шиг дурын зүгтээ дуртай цагтаа шилжин нүүдэлж байгаагүй.  Харин ч Ертөнцийн зүй тогтнолын мөнхийн Хуулийн дагуу төв Азийн өвөг монголчууд өнө эртнээс Евразийг дамнан нүүдлэн амьдарч, шилжин суурьшиж нүүдлийн болон суурин хосмол Соёл иргэншлийг үүсгэжээ.  Чухамхүү, төв Азийн өвөг Монголчуудын нүүдлийн Соёл иргэншил тогтсон нүүдлийн замтай, түүний эртнээс өвөг монголчуудын цайны зам гэх ба хожуу хаадын Хааны цайны зам гэж нэрэлдэг. Түүнээс гадна төв Азийн өвөг монголчууд Евразид суурин Соёл иргэншлийн тогтсон сууринтай байжээ. Чухамхүү, Хүн төрлөхтний суурин Соёл иргэншлийн хамгийн том илрэл

ДОВЫН ОРОЙД ХОЁР ЗАГАС ХОЁР ӨӨР ӨНГӨТ УСНЫ УНДАРГА УНДРУУЛДАГ

 

Хамгийн сонирхолтой нь зөвхөн төв Азийн уугуул өвөг монголчуудын удмынхан ахин дахин ирж тэдгээр цэнгэг уст ундаргуудыг ундруулах боломж олгох нь төв Азийн өвөг монголчуудын удмынхны ахуй байдлын нэгдсэн төлөв хандлагын илрэл болдог. Хэрвээ тухайн бүс нутагт төв Азийн уугуул монголчууд ирээд буцах үед цэнгэг уусны ундаргууд нээгдэж эхэлсэн ч тэднийг буцсаны дараа яг тэнд далайн усны ундаргаар солигдах аюултай үзэгдэл гарч байдаг. Яг үүнийг таниулахын тулд хос загасны эргэж хөрвөж байнга хувьсан өөрчлөгдөх усны өнгө тодорхойлон таниулах арга билиг хэмээх ойлголт үүсчээ. Энэ нь гадаад далайн ай савд алтан тэвшний хөндийд алтан загасны орон оршихуй тогтвортой биш гэдгийг таниулах хос могой загасны бэлэгдлийг дорнын арга билгийн хос загас гэнэ.

Тиймээс, зөвхөн хос алтан загасны толгой дээш хандсан байдлаар дүрсэлдэг, яг тэнд алтан загасны алтан тэвшний орон оршдог, энэ нь алтан Төр орихуйн бодит байталгаа болдог.

Харин дорно зүгт хар хэрэйдийн хар түнгэд хос хэрүүлч загасны хорт могойн үүр байдгийг өгөө хүртэл алтан засны тэвш гэж андуурч байх ажээ.


                                               

ХУУЧИН ХАР ХОРУМ ХОТ ЯСТ МЭЛХИЙ БА НАМГИЙН БАХ МЭЛХИЙН ОРНЫ ЗААГ ОРШДОГ

1220 онд Орхоны хөндийд цэнгэг усны яст мэлхийн нутагт Хара Хорум хотыг бүтээн байгуулж эртний Хүннүгийн түмэн амгалант хотыг сүндрүүлэх шйидвэр гаргах үедээ Тэмүүчин Чингис хаан Дэлхйи дахинд эртний Хүннүгийн уугуул нутгийг түмэн жилийн амар амгаланг 800 жилээр үргэлжлүүлэх гэж оролдсон. Гэвч энэ оролдлого дөнгөж нэгэн жаран жилээр үргэлжилж, 1280 онд хятдын мин улсын давшилтаар галдан шатаагдаж нуран унасан билээ. Гэхдээ энэхүү нурангийн эхлэлийг 1260 онд Жанчхүүгийн даваагаар хятдын цэрэг жанчдыг дагуулан орж ирсэн Хубилайн дашилт эхлүүлсэн байдаг. Ийнхүү, Орхоны хөндийд Өгөдэй хаан захирсан 64 баганат түмэн амгалан хот нь 1220-1260 оны хооронд дөнгөж 40 жил оршин тогтнож чадсан. 1260 оноос албан ёсны отгон ач хөвүүн Аригбөхийн хаанчлалтын эсрэг отгон дунд хөвүүн Хубилайн эсэргүүцэл эхэлж 1264 онд Хубилайн ялалтаар дуусахдаа Хар Хорум хот хоосон бэлэгдлийн хот болж мөн чанараа аль хэдийнээ гээчихсэн байлаа. Харин 1280 онд хятдын Мин улсын цэргүүд галдан шатаах үед яг тэнд цэнгэг усны ундарга аль хэдийнээ үгүй болж Намгийн мэлхийн орон болчихсон байлаа.

  ХУУЧИН ХАР ХОРУМ ХОТЫН ОРШИХУЙГ ХЭРЛЭН ГОЛЫН АДАГТ БАТАЛГААЖУУЛДАГ

       Өгөдэй хаан нь Хар Хорум хотын оршихуйг баталгаажуулах гэж хийсэн аян дайныг нэхэн дурсая. Тухайлбал 1220 онд Хара Хорум хотод балгасан суурин Соёл иргэншлээр эхлүүлсэн бол Хэрлэнгийн хөдөө аралд эсгий Өргөөний түр суурьшлын бүсийг үүсгэж байж тэндээс Хэрлэн голыг уруудан шилжилт хөдөлгөөнийг хийж хятдын Сүн муж хүртлэх өргөн уудам нутагт далайн усны Соёл иргэншлийг халж, тунгалаг уст мөрөн голын тэлэлтийг Өгөдэй  хаан хийснээр Их Монголын тэлэлт хийгджээ. Чингисийн монголчуудын нүүдлийн Соёл иргэншлийг суурийн Соёл иргэншлийн тэлэлтээр бататган гурван удаагийн аян дайныг 3 замаар хийж байж солонгосын гурьёо мужийг эзэлжээ. Ингээд 100 баг цэрэг бүхий Монгол дарга 1235-1238 онуудад солонгосын гурёо мужид үлдээж байж Их Монгол улсын дорнын сууршлын бүсийг тогтоожээ. 

    Түүнчлэн хятдын Сүн муж хүртлэх өргөн нутагт Их Монголчуудын суурин Соёл иргэншлийн тэлэлтийг хийжээ. Ингээд хятдын Сүн мужид 1000 өрх айл захирах эрхтэйгээр Хубилайг үлдээсэн байдаг. Энэ бол отгон хөвүүн Тулуйн удмынхны эзэмшил нутгийн хамгийн алслагдмал хязгаар нутаг  байлаа. Тулуйн удмын эзэмшил нутаг Одын адагт, Эрхэт булагт одоогийн ОХУ-ын Уст Ордынскт эхэлдэг нь Аригбөхийн эзэмшил нутаг байсан юм. Гэтэл 1260 -1264 оноос отгон ач хөвүүн Хубилай байгуулан хятдын Юань гүрний тэлэлтийг мөн  хятдын Шар мөрөний зүгээс булингартай усны ай савын тэлэлтийгэх газрын гүн рүү хийж Их Монголын Өгөдэй хаан, түүний хойчсийн тэлэлтийг агшааж байлаа. 

    Чухам яг энэ үйлийг 2009 оны 4-р сард Хэрлэн голын эхэнд, 2020 оны 3-р сарын 17 Хэрлэнгийн Хөдөө аралд, 2020 оны 8-р сарын 15 нд Хэрлэнгйин Тоонотод гүйцэтгэсэн болой.

    Хэрлэнгийн адагт Халхын гол ба хар Амурын ай сав нэгддэг, үүгээр дорныг захирах боломж Хэрхэн голын ай савынханд олддог.





Comments

Popular posts from this blog

НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ БАЙНГА СУУРИН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ ДАГАЛДУУЛДАГ

ТӨВ АЗИЙН ӨВӨГ МОНГОЛЧУУД ХОСМОЛ СОЁЛ ИРГЭНШИЛТЭЙ